Цагаан тос шиг
Эмээ өглөө босохоор сүүтэй будаа чаначихсан, дээр нь ийм л цагаан тосноос хутгаад өгнө. Би ч цагаан тосны амтыг янзтай сайхан гэж тогтоосон билээ. Тэгээд өдөржин цасны хунгарт окоп хийж, уулнаас чаргаар гулгаж байгаад орой уулын сүүдэр над дээр ирэхэд сая нэг гэрт орж, зузаан гэгчийн цас дайртсан дээлээ арган дээр тохоход аанай л ийм цагаан тостой цайгаа эмээ өгдөгсөн. Тэгээд бид 2 ганц хоёр өрөг шатар тоглох хооронд үдэш болох ба маргаадар нь бас л энэ үйл явдлууд зурагдсан пянз адил давтагдах нь зургаан настын дурсамж ажээ.