Chinbat
Apr 9, 2023

Миний код

Миний кодыг бүтээж, хэн байхыг минь тодорхойлсон хүмүүс бол намайг хүрээлж байдаг аав ээж, ах дүүс, ачит багш нар, анд найзууд минь билээ. Миний кодыг баяжуулж, бүтэн дүүрэн байхыг таниулагч нь ном хийгээд урлаг юм. Миний кодыг хамгаалж, эвдэрч гацалгүй явахад замчлагч нь дээд тэнгэрт ээлжлэн гийх наран саран адил өвгөдийн сургааль хийгээд өр зүрхэнд улалзах өмөг түшиг болно.

Энэ бүхэн миний кодыг амьд, сэргэг байлгадаг. Өөр бусад хүний код ч мөн адил үргэлж сайхан байг.

Chinbat
Chinbat

Written by Chinbat

Эссэ, ярилцлага, аяллын түүхүүд

No responses yet